Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тэмцээн ирэх сард болно

img

Улаанбаатар хотноо Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболын II тэмцээн болох гэж байна.   Буян-Ухаа спортын ордонд дөрөвдүгээр сарын 9-15 ны өдрүүдэд болох уг тэмцээнд Монгол, Казакстан, БНХАУ, Тайланд, Хятадын Тайвань, Малайз, Киргизстан орны баг тамирчид тус бүрдээ 20 хүний бүрэлдэхүүнтэй  ирж оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм. Тэмцээнд оролцох сүүлийн мэдүүлгийг энэ сарын 9-нд  авч дуусах юм байна.   Тэмцээний зохион байгуулах хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Ламбаа, дэд даргаар Бие тамир спортын газрын дарга  Ч.Наранбаатар ажиллаж байгаа аж.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ