“Цэцэрлэгт учирсан хоёр” мелодрам жүжиг өнөө орой нээлтээ хийнэ

img

Драмын театрын тайзнаа өнөөдөр Оросын нэрт зохиолч А.Гельманы зохиол “Цэцэрлэгт учирсан хоёр” мелодрам жүжиг 22.00 цагт нээлтээ хийнэ.   Тус жүжгийн гол дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нар тогложээ. Харин найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар ажиллажээ.   Хоёр хүний драм бүхий эл жүжигт өнөөгийн нийгэмд тулгамдаад буй хүний сайхан сэтгэл, хүн хүндээ хандах хандлагагыг илүүтэй харуулах гэнэ. Мөн эр хүний ноён нуруун дээр амьдрал тогтдог ч эмэгтэй хүний тэсвэр, тэвчээр гэдэг агуу зүйл хайр дурлалыг хэрхэн цэцэглүүлдгийг үзүүлэх ажээ. Харин жүжгийн дууг “Universe Best Songs-2009” наадмын ялагч, дуучин Ч.Цэлмүүн дуулжээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Харин найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар ажиллажээ.ha ha h ah ah ah aha ha hah ah ah ah ahhahahahahhaha
2012-03-02
J:
Neg l heviin, uitgartai jujiguud tavih yum. Uuruur setgej bolohgui yu. Tegeed deerees ni gants yum helehed ene delhii deer orosoos uur zunduu olon oron baidagiimshte.
2012-03-01