Замын Үүд-Алтанбулагийн замд амралтын цогцолборууд барина

img

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас “Транзит Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Олон улсын сүлжээнд холбогдсон автозам дагуу амралтын цогцолборууд байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр Замын Үүд-Алтанбулагийг холбосон 1000 гаруй км замын дагуу 150- 200 км тутамд зорчигч, тээвэрчдэд зориулсан үйлчилгээний цогцолбортой болох аж. Сүхбаатар, Алтанбулаг, Дархан-Уул чиглэлийн зам, Чойр, Сайншанд, Замын-Үүдийн хооронд барих уг цогцолборуудад тээврийн хэрэгслийн зогсоол, цайны газар, авто засвар, эмнэлгийн үйлчилгээний цэг, ШТС, шаардлагатай үед хоноглох зочид буудал, нийтийн бие засах газар зэргийг  цогцоор нь шийдэхээр болжээ. Замын дагуу амралтын цогцолбор байгуулснаар Азийн автозамын сүлжээнд холбогдсон орны хувьд авто замынхаа зэрэглэлийг нэмэгдүүлж, Хятад, Оросоос манай улс руу хийх тээвэрлэлт болон дамжин өнгөрөх ачаа тээвэр нэмэгдэхэд чухал нөлөөтэй. Түүнчлэн шинэ ажлын байр бий болох, холын замд тээвэр хийж буй жолооч нар эрүүл мэндээ шалгуулах, зорчигчдын тав тухтай амрах орчинг бүрдүүлэх юм байна. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MGL:
Muu yaanhanii uur uurhai tsaashlaad har tamhi yanhanii gazar geed bicheech
2012-05-25
wind:
Tegeed ehleech
2012-03-03
kk:
ub-darhan 200km darhan-selenge 100km ub-choir 200km choir- sainshand 200km sainshand-zamiin uud 200km 150-200km tutam amraltiin zolzolbor barina geheer en heden tosgondoo l barihnee survaljlagchiin buruu medeelel uu bas esvel...
2012-03-01
Hunnu:
Hachin muuhai shavar tagznuud bariv da. Harin orchin yeiin standard shaardlagyg hangasan goyo baishin savtai,ajilchid ni naad zahyn angli helnii beltgeltei baival sain bna. Mun mash sain gereltuulegtei.
2012-03-01