Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секунд эд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 14-19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Халхголын сав нутгаар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө бүх нутгаар 4-9 градус хүйтэн байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна. . ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Шөнөдөө 20-22 градус, Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна. 2012 оны 3 дугаар сарын 3-наас 03 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 3-нд ихэнх нутгаар, 4-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 5-нд говийн нутгийн зүүн хэсэг, төв , зүүн зүгийн нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр бага зэрэг хүйтэрнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ