
Энэ жилийн сонгууль шинэ хуулиар явна. УИХ дахь хоёр намын бүлэг ажил амралтаа умартан, зөвшилцлийн ширээнд суун байж баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийг бүрэн эрхийн хугацаанд хийсэн ажлаа хэмээн бахархан ярьж байна.
Тэдний бахархлыг хэсэг иргэн Үндсэн хууль зөрчс өн гээд цэцэд хандчихсан байдаг. Үндсэн хуулийн цэц сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхэд маргаан үүсгээд энэ сардаа багтаан хэлэлцэн шийдвэрээ УИХ-д хүргүүлэхээр товлосон байгаа.
Хэрэв цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл парламент хүлээж авах эсэх дээр гишүүд байр суурь хуваагдсан байна. Нэг хэсэг нь цэцийн шийдвэрийг хүлээж аваад мажоритари буюу тойрогт өрсөлдөх, пропорциональ буюу намын жагсаалтад багтах хүмүүсээ тодорхой болгож заагтай байлгая гэж байгаа.
Ингэж байж хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчид намынхаа рейтингээр парламентад орж ирнэ гэж байгаа бол цээжиндээ айдастай, нам минь олон суудал авч чадахгүй бол би яах вэ гэсэн гишүүд цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй байх хэрэгтэй. Сонгууль болоход гурван сар гаруйхан хугацаа үлдчихээд байхад эргэж буцах зүйл байхгүй. Бид Үндсэн хуулийн хүрээнд баталсан гэж гүрийнэ.
Мөн хуулийн хугацаа нь сонгууль болохоос зургаан сарын өмнө хууль батлагдах, ямар нэг эргэж буцах зүйлгүй гэсэн байхаа гэх. Тэгвэл Үндсэн хуулийн цэцэд хандсан иргэн П.Одгэрэл, Б.Цогтгэрэл, Н.Ариунболд, П.Сэрсмаа, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох нарын үзэж буйгаар 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчиж байна.
Дээрх нэр бүхий хүмүүсийн мэдээлэлд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзжээ. Тэгэхээр УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэцийнхэнтэй хүч хавсарч хуулийг өөрсдийнхөөрөө тайлбарлах уу, шүүхийн танхимд хуулийн мэдлэгийнхээ хэн нь давуу болохоо үзэж шударгаар мэтгэлцэх үү гэдгийг харж байж асуудал хаашаа эргэхийг тааварлах болж байна.
Харин сонгуулийн хуулийн загалмайлсан эцэг гээд хэлчихэж болох хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан шилжилтийг тайлбарлахдаа
-Холимог бас хосолмол ч гэж хэлж байгаа. Ер нь бол холимог тогтолцоо болчихлоо л доо. Тухайлбал, олимпийн аваргад хоёр сайн бөх барилдаад нэг нь ялаад байх юм бол дагаж барилдана гэдэг шиг л зүйл гэж би ойлгоод байгаа. Ийм зүйл дэлхийн бусад улс оронд байдаг л тогтолцоо. Харин манай Үндсэн хуулийн үзэл санаа үүнд нийцэх, эс нийцэх гэдгийг би хэлж мэдэхгүй. Бид болно гээд л хуулийг баталсан. Шаардлагатай бол үүнд Үндсэн хуулийн цэц хариу өгөх биз гэжээ. Тэгвэл зарим гишүүн үнийг шүүмжилж нэг өвдөг шороодвол дахина гэсэн ноёны бөх шиг аашлах хэрэггүй гэж байгаа. Нэр дэвшсэн улстөрч дагаж барилдаад парламенд орж ирээд байж болох юм бол намын жагсаалтаа дагагсдын жагсаалт гэж нэрлэх хэрэгтэй. Өмнөх сонгуулиудаар дагаж өрсөлддөг зарчим байж л байсан.
Олонд танигдаагүй хэтэвч зузаантай нэгэн улстөрийн бурь суурьтай нэгнийгээ пагаж хамтарч диараа хийн, санхүүжилтийг дааж дагасаар байгаад парламентад ороод ирдэг. Тэгвэл үүнийг өнгийг өөрчилж дагаж өрсөлдөх шинэ хувилбартай болж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ