
Пусан хотод амьдардаг Монгол бүсгүй Дэлгэрхүү, Солонгос хадам аавынхаа өгсөн И А Ён хэмээх нэрээр Монгол нэрээ солихоор өргөдөл өгснөөрөө тус хотод ажиллаж амьдардаг гадаадын иргэдээс анх удаагаа И овог авсан эмэгтэй боллоо. 2008 оны 6 сард Солонгос иргэнтэй гэр бүл болсон тэрээр сайн нөхөр, сайн хадмуудынхаа ачаар аз жаргалтай амьдарч байгаа бөгөөд Солонгос улсын иргэн болох шийдвэр гаргахдаа төдийлөн эргэлзээгүй гэнэ.
Би Солонгосын иргэн болсон ч Монголынхоо иргэншлээс татгалзаагүй . Тиймээс 2 улсын соёл зан заншлыг түгээх , соёлын үрийг тарих ажилд идэвхтэй оролцож байгаа гэж И А Ён хэлжээ.
Эх сурвалж: WWW.MGLRADIO.COM
СЭТГЭГДЭЛ БИЧИХ