
Хавдар судлалын үндэсний төвөөс “Хавдрын эсрэг үндэсний аян-2012”-ыг эхлүүлээд байгаа билээ.Энэ аяны хүрээнд хавдрын өвчлөл өндөртэй, оношлогооны тоног төхөөрөмж хангалтгүй байгаа 13 аймагт нарийн мэргэжлийн эмч нарын багийг ажиллуулахаар болоод байгаа.
Эмч мэргэжилтнүүд энэ сараас орон нутагт ажиллаж эхлэх бөгөөд иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлээр мэдээлэл өгөх аж.
Мөн хөдөөгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулах, яаралтай мэс заслыг орон нутагт хийх зэргээр орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэхээр төлөвлөжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ