Ван Даммын хүүгийн зураг шуугиан дэгдээлээ
Холливудын тулаант киноны од Жан Клод Ван Дамм өдгөө 52 настай. Түүний том хүү Кристофер Ван Варенберг энэ жилийн тавдугаар сард нээлтээ хийх “Төгс цэрэг” киноны ээлжит ангид эцгийнхээ хамт дүр бүтээжээ. “Төгс цэрэг” кино нь Ван Даммын гол дүрд нь тоглон олны хүртээл болгосон киноны нэг билээ. Тэгвэл Ван Даммын хүү 25 настай Кристофер Ван Варенбергийн нэгэн зураг интернэтээр цацагдсан нь шуугиан дэгдээгээд байгаа аж. 25-тай хүүгийн зургийг эцгийнх нь 25-тай байх үеийн зурагтай нь харьцуулсан зураг л уншигчдын сонирхлыг татаад байгаа бололтой. Н.Өрнө


СЭТГЭГДЭЛ БИЧИХ