Он гарснаас хойш гахайн хавдарын 797 тохиолдол бүртгэгджээ

img

Сүүлийн саруудад манай улсад гахайн хавдарын өвчлөл цөөнгүй бүртгэгдэж байгаа. Өнгөрсөн онд уг өвчний тохиолдол манай улсад 1016 бүртгэгдэж,10 мянган хүн тутамд 3.7-д нь тохиолдсон байна. Харин он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар 797 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт юм.   Гахайн хавдраар ихэвчлэн хүүхдүүд өвчлөх магадлал өндөр байдаг. Одоогоор Улаанбаатар хотод зонхилон гарч, сургуулийн насны хүүхдүүд нийт өвчлөгсдийн 65.4 хувийг эзэлж байна.   Дашрамд дурдахад, 2009 оноос гахайн хавдар, улаан бурхан, улаанууд  өвчний эсрэг вакциныг хоёр тунгаар есөн сартай, хоёр настайд нь хийж эхэлсэн. Түүнээс хойш төрсөн хүүхдүүд өвчлөх нь харьцангуй бага, харин таваас дээш насны хүүхдүүд зонхилон өвчилж байгаа юм байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ