Бямбын Ренчингийн хүү Барсболд дэлхийн хэмжээний шагнал хүртлээ

img

Олон улсын сээр нуруутны палентлогийн нийгэмлэгээс Монголын палеонтлогич, геологич Барсболд нэр хүндтэй томоохон шагналыг  энэ онд авсан юм. Түүнийг дэлхийн палентлогийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсных нь  төлөө Ромер-Симпсоны нэрэмжит шагналаар шагнав. Дэлхийд 1987 оноос хойш 22 эрдэмтэн энэ шагналын эзнээр тодорсон байдаг бол ази тивдээ сээр нуруутны палеонтлогийн нийгэмлэгийн мэргэжлийн шагнал авсан 2 дахь хүнээр Барсболд эрдэмтэн тодорсон юм. Азийн орнуудаас энэ шагналыг хүртсэн эхний эрдэмтэн нь манай өмнөд  хөрш   БНХАУ-ын палеонтологийн шинжлэх ухааныг үндэслэн байгуулагч Жоу Минчен аж. Салбартаа нобелийн шагналын хэмжээнд үнэлэгддэг энэ шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаан дээр 10 минут хүрэхгүй хугацаанд үг хэлэх боломж манай эрдэмтэнд олджээ.

Тэрээр дэлхийд мэргэжил нэгт хүмүүсийнхээ өмнө үг хэлэхийн тулд удаан хугацаанд урьдчилж бэлтгэсэн гэж хэлж байсан юм. Манай улсад Палеонтлогийн 60 гаруй нэр төрлийн олон зуун олдвор байдаг юм. Түүний тодорхой хувийг 1960 оноос хойш өдийг хүртэл энэ салбарт ажиллаж байгаа академич Р.Барсболдын  оролцоотойгоор олны хүртээл болжээ. Палеонтлогийн чиглэлээр дэлхийд АНУ болон БНХАУ тэргүүлдэг юм байна. харин манай улс 3дугаарт бичигдэж байгаа юм байна. Сүүлийн 20 жилд Палеонтлогийн ШУ-ны чиглэлийн олдворуудын дийлэнх нь Манай улс болон Хятад улсаас олдсон байдаг юм байна. Манай улс палеонтлогийн олдвороороо дэлхийд эхний 3 байранд ордог юм . Үзэгч та дэлхийд Монголын нэрийг гаргасан,дэлхийн хэмжээний шагналын эзнээр тодорсон энэ үйлсийг 2010 оны онцлох үйл явдлаар онцлоыг хүсвэл шууд телевизээс зохион байгуулж байгаа сайн үйлсэд саналаа өгөөрэй.

Б.Батцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ