М.Чимиддорж: Инфляцийн өсөлтөөс харахад орон сууцны зээлийг хэрэгжүүлэхэд хэцүү харагдаж байна

img

Монголын Монголын Үндэсний Зөвлөхүүдийн Холбооны удирдах зөвлөлийн дарга, эдийн засагч М.Чимидоржтой ярилцлаа.

-Бага дунд орлоготой өрхүүдийг орон сууцжуулах хөтөлбөрийг Засгийн Газраас батлан гаргасан. Энэ хэр оновчтой шийдвэр юм бол?

-Орон сууц бол иргэдийн тулгамдсан асуудал байсаар ирсэн. Шийдвэрлэх арга замуудыг ч тодорхой болгох олон санаачлагууд өнгөрсөн хугацаанд гарч байсан. Харамсалтай нь энэ асуудал шийдвэр гаргах дээд төвшинд л гацдаг, бас сонгуулийн үеэр эргэлтэнд ордог сэдэв болж хувирлаа.

Миний бие 2010 онд шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд мэргэжлийн ажлын хэсэгт ажиллаж байсан л даа. Бага дунд орлоготой хэсгийг орон сууцжуулах зуун мянган айлын орон сууц тэнд төлөвлөгөөтэйгөө, санхүүжилттэйгээ тусгагдсан. Улс төрийн шалтгаанаар энэ ажлыг явуулахыг хүсээгүй нь харин эрх баригчдын эс үйлдэл байсан.

-Оройтсон ч гэсэн одоо явуулж байгаа нь зөв биш үү?

- Энэ оны дараах эдийн засагт үүссэн нөхцөл байдал, инфляцийн өсөлт зэргээс харахад  зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг  хэрэгжүүлэхэд хэцүү л харагдаж байна.  Инфляци өсөхөөр хүмүүс төгрөгөөс зугтаж үл хөдлөх хөрөнгө болгож эхэлсэн. Энэ нь  өөрөө орон сууцны зах зээлд зохиомол эрэлтийг бий болгож байгаа юм. Нөгөө талаас инфляци мөнгөний хатуу бодлого барихаас өөр аргагүй болгож, төгрөгт итгэх итгэл суларсанаас эргэлтэд байгаа мөнгө эрс багассан. Санхүүгийн эх үүсвэр багасахаар  банкууд хадгаламжийн хүүгээ өсгөж байна. Ийм үед хямд үнэтэй зээл зах зээлд байхгүй болох нь тодорхой.

Харин Засгийн газар “Хөгжлийн банкийг санхүүжүүл, чадахгүй бол арилжааны банкны нөөцийг дайчил” гэсэн утгатай үг хэлж байна. Ийм боломж бараг байхгүй. Байсан ч  хүүгийн зөрүүг нь ирэх жилийн төсөвт суулга гэж байна. Энэ юу вэ гэвэл татвар төлөгчдийн мөнгийг зээлийн хүүг төлөхөд ашиглана гэсэн үг. Ингээд харвал үнэтэй эцсийн бүлэгт Засгийн газрын ар өвөрт гүйдэг барилгын компаниудыг санхүүжүүлэхэд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах гээд байна уу, эсвэл үнэхээр орон сууц барих гээд байна уу гэсэн эргэлзээ төрж байнаадаа.

Эрх баригчид 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг зээлд хамруулна гэж байна. Улаанбаатар хотод өнөөдөр 7000 шахам дөрөвөөс дээш хүүхэдтэй өрх бий. Тэдний багагүй хэсэг нь одоо орон сууцанд амьдардаг. Ирэх дөрөвдүгээр сараас эхэлж зээл олгож эхэлнэ гэж байна. Ямар хугацаанд олгож дуусах вэ, 2012 онд хэдэн орон сууц ашиглалтанд орох вэ гэдэг асуулт байна. Би бол энэ шийдвэрийг сонгуулийн сурталчилгааны нэг хэсэг нь юм болов уу л гэж бодож байгаа. Үнэхээр өгөөд эхэлбэл ийм зээл гарч ирсэнээр орон сууцны үнийг хөөрөгдөж инфляци хөөрөгдөх хүчин зүйл болно.

- Иргэдийг орон  сууцжуулахын тулд юу хийх ёстой вэ?

-Урт хугацаанд зээлийн хүүг бууруулах ажил чухал. Үүний тулд засгийн газар өөрийнхөө зардлыг харах ёстой. Тэгж байж зээлийн хүү буурдаг хуультай. Нөгөө талаас газрын асуудал байна. Гэр хорооллын газрыг төр худалдаж авч байшин барина гэж юу яриад байгаа юм. Газараа хувьчлаад авчихсан иргэнд дэд бүтцийг нь бий болгоно гэвэл харин татвар төлөгчдийн мөнгийг зөв зүйлд зарцуулсан болно. Газар нь үнэтэй болчихоор иргэд газараа зараад байшиндаа орно уу, хаусаа зарна уу тэдний хэрэг. Төр газрыг нь аваад өндөр үнэтэй орон сууц бариулж барилгын компаниудыг тэтгээд дээр нь иргэдээ өндөр үнэтэй байр аваа зээлийн хүүг чинь та нарын татвараар санхүүжүүлчихнэ гэдэг бол орон сууцжуулах бодлого биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Зээлийн хүүг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлнэ гэхээр дахид л төсөв тэлж инфляци үүсэх нөхцөл болно гэдгийг дахин тодоруулмаар байна.

Зээлийн хүүгийн зөрүүг төсөвт суулгах боломж байхгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдаад ирэх жилээс бүрэн хэрэгжиж эхэлж байгаа. Улсын төсвийг энэ мэт сонгуулийн амлалтад хөтлөгдөн тэлдэг байдлыг зогсоох зорилгоор баталсан хууль шүүдээ. Сонгуульд ялахын тулд шоу хийж макро эдийн засгийг тогтворгүй болгож, энэннь иргэдийн амьдралыг уруу татаж байгааг яагаад ч зөвтгөж болохгүй.

-Хүмүүст хүлээлт их үүсэж байна. Бүгд л байртай болох талаар бодож байх шиг байна?

Залуучууд байртай болох мөрөөдөл олон жил тээж яваа. Шийдвэрлэхэд ч амаргүй асуудал гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа. Гэхдээ түрүүн хэлсэндээ, сонгуулийн сурталчилгааны 2 сард л бүгдийг нь байртай болгочих хэрэг үү, энэн шиг худлаа юм байхгүй шүүдээ.

-Сонингуудаар зээл авч болох байруудын жагсаалт  дүүрэн гарсан байна шүү дээ?

Засгийн газар л мөнгийг нь төлөөд сонинд нийтэлчихсэн болохоос биш наадах чинь барилгын компаниудын сайтууд дээр байгаа л мэдээллүүд шүүдээ. Тэд барьж байгаа барилгаа зарах гэж л байгаа улсууд. Засгийн газартай газаргүй авах хүнд одоо ч зарахад бэлэн л байгаа. Улсын хэмжээнд жилд 5000 орчим орон сууц баригдаж байхад Засгийн газар яаж зуун мянган айлд хоёр сарын дотор орон сууц өгөх гээд байгааг бол үнэхээр ойлгохгүй л байна.

Орон сууцны нийлүүлэлтлийг нэмэгдүүлэхийн тулд барилга баригдах боломжтой дэд бүтэцтэй газрыг л нэмэгдүүлэх ёстой. Нөгөө талдаа барилгын тусгай зөвшөөрөл гэж зөвхөн танилтай, авилга өгсөн нь л авч болдог юмаа өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж нийлүүлэлт нэмэгдэнэ. Шуудхан хэлэхэд орон сууцны хомсдол, үнийн хөөрөгдөл нийлүүлэлтийн талдаа байгаа гэдгийг эрх баригчид ойлгож байгаа. Харин тэд нийлүүлэлтийн талаас нь ашиг олдог хэсэгт үйлчилж байдаг болохоор нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд биш эрэлтийг нэмэгдүүлэх талд нь ажиллаад байгаа юм. Эрэлт хэдий чинээ өслөө ч нийлүүлэлт хязгаартай, газар нь хомс, үнэтэй байгаа нөхцөлд зүгээр л үнэ өсдөг гэдгийг тэд мэдэхгүй биш мэдэж л байгаа.

Ярилцлага өгсөнд баярлалаа

Н.Түвшин

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

,.Америк нөүтбүүкний,. Төв Компютер Ланд 321:
ерөөсөө түс тас - хамгийн олон сонголттой, 1 жилийн баталгаатай, хямд үнэтэй. 100 хувь ориг америк компютер эндээс. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт,.
2012-03-07
irgen:
jonhuu battulgiin hulsnii alchuur chi zailsan bai daaa, jonhuu bol zuvhun uurt ashigtai yumand l huduldug turiin hulgaich sh deee, ta nar zailsan ni harin ch bolloo, harin ch ene bol mash bolomjiin hutulbur tegeed ch ehneeseee bairnii une buuj bna, ard tumeeen taivan bai, bairnii une udahgui zun gehed heviin zah zeeliin une-d butsaj ochino,odoogiiin unees 30-40 % dor hayaj buuna.
2012-03-04
эми:
ТЭГВЭЛ ЗАВАЛ БАРИГДАЖ БАЙГАА БАЙРНААС АВАХ НЬ АЛБУУ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БАЙГАА ХУУЧИН БАЙРНААС Ч АВЧ БОЛДОГГҮЙ ЮМ УУ ЗЭЭЛ НЬ Л БҮТЧИХВЭЛ НЭТЭЭР ДҮҮРЭН ЗАРНА ГЭСЭН БАЙР БНА ТЭРНЭЭС АВАХАД ЮУ НЬ БОЛОХГҮЙ ГЭЖ ТИЙМ БИЗДЭЭ ХАРИН Ч ЧЭНЖИД ОЧИХООС НЬ ӨМНӨ АВБАЛ ХЯМД ТУСНА Ш ТЭЭ 40-45 САЯАР 1-2 ӨРӨӨ АВЧ Л ТААРАА Ш ТЭЭ ӨӨДРӨГ ТАЛААС НЬ ХАРВАЛ БОЛМООР Л САНАГДАР ЮМ ДА
2012-03-04
anonymous:
anonymous chi zail l daaa garig mine yugaa ch medehgvi yum bj hutsaj gene nohoi chine
2012-03-03
amraa:
unen ug helsen hund hun ostoi gej ta nar unen ymiig nuugaad yaahim bee hahaha
2012-03-03
zeeluuley:
haanaas zeel avah geed yavj bsiin be zeeluulchih yumsan Naad chin udahgui AN-iin neriig barij yavaad bayjih gej baigaa gardaa
2012-03-03
PRICE UP:
NAANA CHIN BAIRNI UNE USUUD BAINA MALAA
2012-03-03
Ta nar nomiig ni unshaarai:
ta nar ene xunii bichsen shinechleliin zarchmuud nomiig ni unshaad uzeerei Yos zuitei medlegtei xun shig sanagdsan shu dormjloxoo l bodxiin baliar amitad
2012-03-03
bolioch:
hehhehe ta nar hun doromjlohoo boliochee muuhai gedeg ni
2012-03-03
ene durak uuruu zeel avah geed l yavj bsan shtee nodnin
2012-03-02
zeeluuley:
haanaas zeel avah geed yavj bsiin be zeeluulchih yumsan Naad chin udahgui AN-iin neriig barij yavaad bayjih gej baigaa gardaa
zuvluhuudiin holboo gene uu tiim holboo haana bdgiin ene nuguu ohin huchinddeg chimed hen mun uu
2012-03-02
Unen ug baina:
Үнэн үг хэлсэн байна шүү дээ хүмүүсээ, Наадуул чинь биднээр тоглож байна Санал авах арга
2012-03-02
Tenergt:
consulting service gedeg chin olon ulsad uls orniig avch yavdag yum Manaid l uls turchid ajillaad baidgaas, Harin ch aldaa onoog ni denselsen yariltslaga baina
2012-03-02
Hehe:
Ene chin harin saihan garuu gui yu Tsana chin bairni une usuud baina
2012-03-02
jonhuu battulgiin hulsnii alchuur chi zailsan bai daaa, jonhuu bol zuvhun uurt ashigtai yumand l huduldug turiin hulgaich sh deee, ta nar zailsan ni harin ch bolloo, harin ch ene bol mash bolomjiin hutulbur tegeed ch ehneeseee bairnii une buuj bna, ard tumeeen taivan bai, bairnii une udahgui zun gehed heviin zah zeeliin une-d butsaj ochino,odoogiiin unees 30-40 % dor hayaj buuna.
2012-03-02
PRICE UP:
NAANA CHIN BAIRNI UNE USUUD BAINA MALAA
Hehe:
Ene chin harin saihan garuu gui yu Tsana chin bairni une usuud baina
yaanaa:
Mongoliin Mongoliin undesnii zuvlukhuudiin holboo gene uu hehe.dandaa humuust eldev balai yum zuvluchuhkhuud buruudakhaar zugttag evgyu garyydiin holboo baina shtee naadakh chin.
2012-03-02
Tenergt:
consulting service gedeg chin olon ulsad uls orniig avch yavdag yum Manaid l uls turchid ajillaad baidgaas, Harin ch aldaa onoog ni denselsen yariltslaga baina
baagii:
Manaid butekh yum unen algaa.Tamiin togoonii ulgerchin end bas ediin zasgiin huurugdul yarichihsan yavj bna.bitgii shaa
2012-03-02
sereenen:
hudlaa ukhaantai ukhaantai yum yariad ganz ch hiisen yum bhgyu baijeej.ajil hiisen hun zaaval alddag huulitai shtei erkhem ediin zasagch gyua
2012-03-02
dunguj ekhelj baigaa ajliig yamar ikh zovlongoor bulna be.asuudal ekhleg l dee.
2012-03-02
yumig urgelj bolj butehgui talaas ni harah ym
2012-03-02
dunguj ekhelj baigaa ajliig yamar ikh zovlongoor bulna be.asuudal ekhleg l dee.
оюуна:
2 сар гэж бас жаахан дэгсдүүлээд, хэтрүүлээд байгаа юм биш үү. Энэ 6 жил хэрэгжих хөтөлбөр гэнэ. 4 хүүхэд гэдэг нь зүгээр л харж үзнэ гэсэн үг юм байна лээ. Яахав төгс болж яадаагүй, дутуу дулимаг зүйл их байгаа нь үнэн. Очоод уулзаад асуухаар болмоор л санагдсан. Өөдрөг талаас нь нэг харая л даа.
2012-03-02
saihan show bizdee:
saihan show l bizdee
2012-03-02
unen shu:
Энэ оны дараах эдийн засагт үүссэн нөхцөл байдал, инфляцийн өсөлт зэргээс харахад зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлэхэд хэцүү л харагдаж байна. Инфляци өсөхөөр хүмүүс төгрөгөөс зугтаж үл хөдлөх хөрөнгө болгож эхэлсэн. Энэ нь өөрөө орон сууцны зах зээлд зохиомол эрэлтийг бий болгож байгаа юм. Нөгөө талаас инфляци мөнгөний хатуу бодлого барихаас өөр аргагүй болгож, төгрөгт итгэх итгэл суларсанаас эргэлтэд байгаа мөнгө эрс багассан. Санхүүгийн эх үүсвэр багасахаар банкууд хадгаламжийн хүүгээ өсгөж байна. Ийм үед хямд үнэтэй зээл зах зээлд байхгүй болох нь тодорхой. ene ch unen shuu
2012-03-02
haha:
тэр жагсаалтанд байгаа барилгын компаниуд л лав юу дуулаагүй байна лээ. Тэр зээлийн тухай. Зүгээр л шоу байна лээ ш дээ
2012-03-02
за тэгээд битгий унтраагаад байл даа Болно бүтнэ
2012-03-02
haha:
тэр жагсаалтанд байгаа барилгын компаниуд л лав юу дуулаагүй байна лээ. Тэр зээлийн тухай. Зүгээр л шоу байна лээ ш дээ
nomin:
neeree tiim shyy sejigtei l sanagdaad bga um songuuliin shoy l baih a da baahan orgodol avaad l songyylia saihan yvuulaad l daraa ni bhgui bolno do nogoo say tavan zyyn mynga gedeg shig
2012-03-02