“Сарын шилдэг тамирчин”-аар таван хүн нэр дэвшжээ

img

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчидаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг өнгөрсөн  аравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Энэ оны хамгийн эхний сарын шилдэг тамирчнаар жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ С. Мияарагчаа тодорсон билээ.   Харин хоёрдугаар сарын шилдэг тамирчинд дараах хүмүүс нэр дэвшжээ.   МУГТ Б.Сэр-ОдЯпоны Бэпү марафонд 2:11,05 амжилтыг үзүүлэн мөнгөн медаль хүртэж, улсын дээд амжилтаа шинэчлэн тогтоосон.   Улсын аварга С.Мөнхбат – “Баясгалан” хэмээх усан луу жилийн сар шинийн барилдаанд түрүүлсэн.   ОУХМ Д.СумъяаГерманы Дюссельдорфод болсон гран-пригээс мөнгө, Унгарын Будапешт, Польшийн Варшавт болсон жүдогийн дэлхийн цомын тэмцээнүүдээс мөнгөн медаль тус тус хүртсэн.  Европын цуврал тэмцээнүүдээс гурван медаль хүртсэн манай ганц жүдоч.   ОУХМ С.Ням-Очир– Францын Парис хотод болсон Их дуулга тэмцээнд алт, Германы Дюссельдорфод болсон дэлхийн цомд мөнгөн медаль хүртсэн.   Д. ДашнямХонконгод болсон олон тэквондогийн “Алтан цом” олон улсын тэмцээнд өрсөлдөгчдөө ээлж дараалан ялж аварга болсон.   Хоёрдугаар сарын шилдэг тамирчин энэ сарын 9-нд өдөр бөгөөд шилдгийг шалгаруулахдаа нийт саналын 50 хувийг онлайн санал асуулгаар үлдсэн хувийг сарын шилдгийг дүгнэх комиссын саналаар шалгаруулах аж.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

monh bat yasn gj awch bgaan buduun bandi
2012-03-16
uul:
munhbat araga
2012-03-03
javkhaa:
serod sain bn shuu! her bargiin tamirchin 42.195 km-g duusgaj chaddgvi shuudee.tegtel 2-d orood sain l bgaa bndaa. Manai busad tamirchid ch gsn mundag bnaa.
2012-03-03
Sundui:
Ням-Очир 2-р сарын шилдэг тамирчнаар шалгарах бүрэн боломжтой гэж үзэж байна
2012-03-02