Жүжигчин О.Долгор Ану хатны шадар бүсгүйд тоглоно

img

Б.Шүүдэрцэцэгийн зохиолоор бүтэж буй “Ану хатан” түүхэн уран сайхны киноны дүрийн жүжигчид тодорч, тун удахгүй зураг авалт эхлэх гэж байна. “Үл таних эмэгтэй”, МҮОНТ-ийн “Өдөр өдрийн наран” зэрэг киногоороо олны танил болсон Жүжигчин О.Долгор Ану хатны шадар бүсгүй Мандарваагийн дүрд тоглохоор болжээ. Үзэсгэлэнт залуу жүжигчний бүтээх энэ дүр нь  Ану хатны багын сайн найз бөгөөд кино эхлэхээс төгсөх хүртэл гардаг  хоёр дахь гол дүр аж. О.Долгор ихэнвчлэн зөөлөн эелдэг зантай, эерэг дүр бүтээж байсан бол энэ удаа хэлэх гэснээ хэлчихдэг, нүүрэмгий, хэлэмгий, зоримог, бас эзэн хатандаа үхэн үхтлээ  үнэнч эмэгтэйн дүрд өөрийгөө эвдэх хэрэгтэй хувирах болсон гэнэ. Учир нь ойрад бүсгүйчүүд  багаасаа цэргийн эрдэм заалгадаг, биеэ хамгаалах зорилгоор чичлүүр хутгатай явдаг уламжлалтай байснаас гадна  Мандарваагийн дүр киноны төгсгөлд чухал үүрэгтэй характер гаргасан дүр гэнэ.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ