Монгол Улс Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт протоколд нэгдсэнтэй холбогдуулж талархлын захидал ирүүллээ

img

Монгол Улс Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт протоколд нэгдсэнтэй холбогдуулж талархлын захидал ирүүллээ. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. “Эрхэм Хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа Цаазаар авах ялыг халах олон улсын хорооны дэмжигч бүлгийн Ерөнхийлөгч асан, Элчин сайд ноён Рафел Валли Гарагорид Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Цаазаар авах ялыг халах тухай нэмэлт II проmоколыг Монгол Улсын Их Хурал дэмжсэн саналын тухай 2012 оны 1 дүгээр сарын 23-нд таны ирүүлсэн захидалд талархаж байгаагаа илэрхийлье. Миний бие Цаазаар авах ялыг халах олон улсын хорооны Ерөнхийлөгчийн хувьд цаазаар авах ялаас татгалзах чиг хандлагыг бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд улам бүр бэхжүүлэх Та бүхний энэхүү чухал алхмыг халуун дотноор хүлээн авч байна. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халах тухай нэмэлт II протоколыг нэн даруй хэрэгжүүлж шаардлагатай арга хэмжээг авснаар Монголын парламентын дэмжсэн санал олон улсад үнэлэгдэх болно. Олон улсын холбогдох стандартыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улс эрүүгийн хуульдаа нэн даруй өөрчлөлт оруулах нь зүйтэй юм. Үүний тулд шаардлагатай бүхий л зүйлээр туслахад бид бэлэн  бөгөөд энэ нь бидний хувьд нэр төрийн хэрэг билээ. Ийм арга хэмжээ авснаар Монгол Улс цаазаар авах ялыг бүрэн халсан улс орон  болж чадна гэдэгт бид бүрнээ итгэж байна. Цаазаар авах ялыг хэрэглэж байгаа бусад улс орон энэхүү ялаас бүрэн татгалзахад Та бүхний гаргасан дээрх түүхэн шийдвэр ихээхэн түлхэц үзүүлж урам зориг өгнө гэдэгт бид эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж байна” гэжээ. С.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zezeg:
amerkchuud bol delxig udirdaj öörcdöö zaazaar abx bol y ch bisc öör ulcuud bol amerkin xaraat baix ectoi y????
2013-06-16
bayalag:
цаазаар авах ял баихгуи бол хувиин өш хонзон гэдэг юм газар авч цаазаар авхуулах хун нь амьд улдэж,тууний ар гэриинхэн өш хонзонгийн золиос болж таарна даа.цаазаар авах ял баих ёстои.
2012-03-04
DONDOGD:
EHNERIIG CHIN, OHINIIG CHIN HVCHINDEED DARAA N ALCHVAL CHI ALUURCHING URSHUU GEJ HELEH VV, TLOGOI DEER CHIN SHEENE
2012-03-04
харин тийм-ийг дэмжижийна:
нээрээ тийм шүү хө, хэрвээ энэ цаазын ялыг болиулах гээд байгаа нөхдийн ойр дотны хүн алуулаад, хүчиндүүлчих юм бол яаж сүржигнэж мөнгө төгрөг хүнд өгч нухуулахыг оролдох бол доо... ккк
2012-03-03
гомдол, бухамдал, хилэнцийн зөв:
зөв өө зөв... энэ хэнд хэрэгтэй юм бэ, хятадууд гэмт хэрэгтнийг яаж шийтгэж байгааг тавьсан сайт шиг л юмыг монголчууд нүдээрээ харж байж л онц ноцтой гэмт хэргийн гаралт багасна шд, барьсан ч алзахгүй шүү, манайхан эртнээс нааш цусан өшөөгөө цусаар л тайлж ирсэн улс тиймдээ ч цаазаар авсаар л ирсэн. тийм л ухааантай байсан юм бол тэр Чингисийн үед л болиулчих нь яасийн. болохгүй байгаад л энэ ял чинь байсаар байгаал ирсийн байгаа биз дээ. та нар ойр дотныхоо хүмүүсээс нэг ч хүн алдаж үзээгүй болохоор ингэж амныхаа хэмжээгээр хамаагүй ярьж байна. яг хачир дээрээ эхнэрээ, нөхрөө, хүүхдээ алуулчихвал улайраад л амийг амиар гэж л зүтгэх улс шүү бид нар. тийм ч учраас ЦААЗЫН ЯЛ МАНАЙ УЛСАД МАШ ЧУХАЛ-ыг санатугай одоо ч хүн хүнээ хайрлахаа байж дээ, хуучин цагт ганц цохиод ч юм уу, хутгалаад алчлаа гэдэг байсан бол одоо бүр ноцтойгоор хөнөөх болж дээ... алаад мөчлөв, бүгдий нь алаад гэртэй нь шатаав, айлаас мөнгө авах гэж ороод 2 охины хоолойг хэрчив, тэгж алав, ингэж алав гэх мэдээлэл нээх их сонин биш болцон байна шд хүмүүс ээ, энэ чинь манай улсад байнга л болж байдаг жирийн нэг байдаг л үзэгдэл юм бишүү... 1-р сард л гэхэд гэмт хэргийн улмаас манай улсад ганцхан сарын дотор 199 хүн нухаад хаячихсан байна шдээ цаана чинь, бид их багагүй мөнгө олох гэж улайрч байх хооронд монголчуудыг монголчуудаар нь хөнөөх чимээгүй дайн явагдаад эхэлцэн байгаам бишүү... и фа и гэдэг билүү үүнийг... тэгдэг шиг санагдаж байна хө энэ эрчмээрээ ажиллаад байх юм бол жилдээ дор хаяж 2400 хүнээ хөнөөгөөд, удахгүй хүн амын өсөлт биш хорогдолт явагдах байх даа манай улсад... тэрэнд орохноо цаазын ялаа хэвээр нь байлгаад байх юм бол харин онц ноцтой гэмт хэргийн тоо цөөрч амар тайван амьдрах нөхцөл бүрдэх байх даа... гэмт хэрэг үйлдэгсдийг олны нүдэн дээр тамлан хороож устгаж байвал таарахийн хуна...
2012-03-03
ГОМДОЛ, БУХАМДАЛ, ХИЛЭНЦ:
энэ ямар хуцчихсан захидал илгээчихсийн бэ. гэмт хэргийнхээ гаралтыг ингэж шийднэ гэвэл ёстой буруу хойшоо болох байлгүй. манайхан ч гэж манайхан сүүлд нь өөрсдөө баригдвал үхэх ялгүй сайхан мултарна гэж бодож энэ сүрхий "Монгол Улс Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт протоколд нэгдэx" санаачлага гаргасан юм байх даа монгол улс цаазаар авах ялгүй улс болох нь хэнд хэрэгтэй, ашигтай юм бэ. алуурчин яргачид нь байтугай жирийн иргэд нь ан ав хийж байгаа хүн шиг буу бариад, мөнгө хайгаад л банк манкаар орж мөнгө шаналгаад өгөхгүй болохоор нь жаахан шархдуулж айлгаж байгаад мөнгө авчих санаатай элдвээр аашилж байхад энэ "Монгол Улс Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт протоколд нэгдэx" санаачлага гэмт хэрэгтнийг улам л өөгшүүлнэ үү гэхээс болиулахгүй за тэнэг усан толгойтнууд аа...
2012-03-03