Эрхэм спикер “Ану хатан” киноны зохиолчтой уулзжээ

img

Б.Шүүдэрцэцэгийн зохиолоор бүтэж буй “Ану хатан” түүхэн уран сайхны киноны дүрийн жүжигчид тодорч, тун удахгүй зураг авалт эхлэх гэж байна.   Түүгээр ч барахгүй төрийн гурван өндөрлөгийн нэг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл зохиолчийг хүлээн авч уулзжээ. Түүх ихээхэн сонирхдог эрхэм спикер  зохиолчтой уулзахдаа “Энэ том бүтээлд зориглон орж, ойрадын баатарлаг түүх, энэ эрэлхэг хатны тухай том бүтээл хийх гэж байгаад талархал дэвшүүлье” гээд Зүүнгарын хаант улсын түүх, ерөөс Монголын тусгаар тогтнолын тухай ярилцаж, киноны ажилд  дэмжлэг үзүүлэхээ амласан нь уран бүтээлчдэд  их урам өгчээ. Асар их төсөв шаардагдаж байгаа энэ түүхэн бүтээлд  УИХ-ын гишүүн Д.Арвин, Лу.Гантөмөр, “Монфрэш” компани, “МТS” группийн захирал Жавхлан,ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, “Цахилгаан тээвэр” компани гээд олон байгууллага, хүмүүс уг кинонд дэмжлэг үзүүлж байгаа ажээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ