Ц.Мөнхбаяр тэргүүтэй хөдөлгөөнийнхөн бие даан нэр дэвшигчдийг дэмжинэ
"Гал үндэстэн" холбооныхон ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчдийг дэмжин ажиллах болсон тухайгаа өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Нэр дэвшигчдийг дэмжих болсон үндэслэл нь одоо эрх барьж буй хоёр нам улс орныг удирдах чадамжгүй, хагалган бутаргасан ийн бие даагчдыг дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна. Тэд сонгуульд бие даан нэр дэвшигшидтэй гэрээ байгуулж, нэр дэвшигчдийн сонгуулийн компанит ажлыг нэгдмэл зохион байгуулалттайгаар хийх нь үр дүнтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ. Тус холбооны гишүүдээс ч мөн сонгуульд нэр дэвшүүлэхээр зэхэж буй хүн бий аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ