“Мөсний баяр” үргэлжилж байна

img

Монголын аялал жуулчлалын холбооноос “Нүүдэлчний өвөл-2012” наадмыг зохион байгуулж байгаа билээ. Хоёр хэсгээс бүрдэж байгаа уг наадмын хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн сард “Цагаан сар”, “Шинэ оны анхны нар харах аялал”, “Мөсөн шагайн наадам” болсон.   Харин энэ сарын “Мөсний баяр” Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд гуравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд болж байна.   “Мөсний баяр”-ын арга хэмжээг зохион байгуулснаар Монгол орны өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улиралын хугацааг уртасгах, Азийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.  Энэ үеэр чаргатай морьдын уралдаан, мөсөн шагайн харваа, тэшүүрийн марафон зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болж байгаа юм.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

WORLD's BRAND COACH:
Баярын мэнд бүсгүйчүүдээ! Coach Brand Их дэлгүүрийн зүүн талын Гандирас төвийн 2 давхарт нээгдлээ. Бусад brandийн шинэ загварын Эмэгтэй office палаж, цүнх, гутал, туфил shockонд ормоор хямд үнэтэй.
2012-03-07
p_deegii:
2011 onii huvsguld bolson musvii bayart ochson yum ih saihan bsan. aguu hyazgaargui ih dalai uvluun umnu uvdug suhrun chimee anirguihen bgaa n baharhaliig maani turuulj bj bilee. minii blogoos temdegleliig uzeerei bas zurag ch bii. eh ornooroo ayalah uneeheer shann sanagdsan. link ni: http://enkhnaran.blogspot.com/2011/03/blog-post_08.html#more
2012-03-02