Монгол залуу хүнийг төлөвшүүлэхэд хичээн ажиллах учиртай

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг хүлээн авч уулзлаа. Улс орон хөгжлийн шинэ гараанд ирээд буй энэ түүхэн цаг үед залуучууд баялаг бүтээхэд оролцох,  залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, монгол залуу хүнийг төлөвшүүлэх чиглэлээр Монголын Залуучуудын Холбоо идэвхитэй үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа тухай тус холбооны  Ерөнхийлөгч А.Мөнхбат дэлгэрэнгүй танилцууллаа. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, ялангуяа архины эсрэг аян, монголчууд олуулаа болох уриалга, “Байгальд ээлтэй Монгол” хөдөлгөөн, авилгаас ангид, шударга байх зэрэг санал санаачилгуудыг дэмжин, эдгээр чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байгаагаа тэрээр мөн ярив. Уулзалтын үеэр, Төрөөс залуучуудын талаар баримталж буй бодлого, хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энхбаярт холбогдох хэрэг сонгуультой зэрэгцээд энэ ямар учир байна урьд нь ингээд хүчээр аваачиж болоогүй юм уу мэдэхгүй дээ махны үнэ шатахууны барааны үнэ гээд дотооддоо шатахууны үйдвэр гэхээр нөгөө гөлөгнүүд нь орлогогүй болно гээд бариулахгүй хөөрхөн авилга өгчихлөөр бүх юм хойшлоод сонгууль дөхөх үед яригдаад л ёстой шоу болж байна даа ард түмний төлөө ёстой өөрийгөө зориулах хүн энэ төрд хэрэгтэй наад авилгач нар чинь хэрэг алга даа сонгуулиар бут авна шүү манайхан
2012-05-09
Элбэгдорж ерөнхийлөгч өө, та болж буй үйл явдалд ямар хариулт өгөх вэ? Та Монгол төрийн тэргүүн хүн. Энхбаярыг шалгах хэрэгтэй бол шалга. Гэхдээ энэ ямар мэргэжлийн бус, хууль бус, үймээн самуун болж байнаа? Би таныг сонгосон, таныг хэрэв хэрэгт сэжиглэвэл ийм байдлаар үйлдээсэй гэж та хүсэж байна уу? Энэ үйл явдал Садам Хусейн, Кадафиг барьж байгаа шиг л юм болж байна. Та ийм ардчиллын төлөө тэмцсэн үү? Шударга ёсыг ингэж тогтоодог уу? Би таны амыг асууж байна.
2012-04-13
tentsvv:
tenuuhen teneger setgeltei zaluuchuud odoo yag heregtei bnaa.hudliin uriig tarisan hulhi garuud mongoloor neg belchij bna.shudraga baisnaa zaluuchuudad batlaad ug , harii . uneheer mundag hun yum bol olon dagan demjih baihaa te zaluusaa?.............
2012-03-04
ЦЭЭНЭ:
МАНАЙ УЛСЫН БОЛОВСРОЛЫН СИСТЭМД ЭРЭГТЭЙ ХҮҮХДИЙГ ТУСГАЙЛАН СУРГАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГТЭЙ БНА ЯАГААД ЭНЭ ЭРЭГТЭЙ ХҮҮХДҮҮД ИЙМ МУУХАЙ АРЧААГҮЙ ЭР БОЛЖ ӨСӨЖ АРХИДАН СОГТУУРЧ ХҮН АЛЖ ЭСВЭЛ МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ ГОЛОГДОЖ ГАДААДАД ЭРЧҮҮДЭД ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ АЛДАЖ БНА ГЭДГИЙГ ЭРТХЭН СУДАЛЖ АЖИЛЛАХГҮЙ БОЛ АРАЙ ДЭНДЛЭЭ 2800 ЭМЭГТЭЙ ГАДААД ХҮНТЭЙ ГЭР БҮЛ БОЛСОН БНА ТЭЭ ХҮН АМЫН 10% НЬ ГЭСЭН ҮГ БИЗДЭЭ
2012-03-04
иргэн:
МОНГОЛ УЛСАД Ц.ЭЛБЭГДОРЖ ШИГ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛЧУУД УГААСАА Л ШУДАРГА ХҮНД ДУРГҮЙ.ТЭР УТГААРАА ЗАРИМ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ МУУ ХЭЛДЭГ. ЕР НЬ МОНГОЛЧУУД ШҮҮМЖЛЭХЭЭС ӨӨР ЮУ ХИЙЖ ЧАДДАГ ЮМ БЭ??? ХИЙВЭЛ ШҮҮМЖЛЭНЭ. ХИЙХГҮЙ БОЛ ШҮҮМЖЛЭНЭ.
2012-03-03
247:
Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч генерал Сүхбат, хурандаа Даваацэрэн нар ажлын цагаар архи уун танхайрч, дороо ажиллаж байгаа хүмүүсээ үргэлж дарамтлан "Пизда" хэмээх хараалыг маань мэгзэм мэт уншиж байна. Өөрсдийн зөөлөн суудлыг хамгаалахын тулд мэдлэгтэй, боловсролтой, шударга залуусыг хавчин гадуурхаж, зоригийг нь мохоон зайлуулах бодлого барьж байна.
2012-03-03
Зочин:
Энэ Элбэгдорж их олон зүйл рүү савчиж ороод л гүйцэтгэх засаглалын ажилтай хэт хутгалдаж үүрэг даалгавараар бөмбөгдөөд байх шиг харагдах юм. Өмнө нь байсан еранхийлөгчид дуугай л бэлгэ тэмдэг болоод байдаг байсан юм болов уу. Гэхдээ л хэт шоучин ерөнхийлөгч шүү.
2012-03-02