Их хэмжээний самар гаргахыг завдсан гурван хүнийг саатууллаа
Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд оршин суугч С, Б нар энэ сарын 25-ны өдөр 20 тонн хуш модны самрыг хилээр гаргахаар завдсаныг Халх гол сумын Баянхошуу боомтоор гарах гэж байхад нь баривчилсан байна. Мөрдөн байцаалтын явцад С, Б нар “ Улаанбаатарт 20 тонн самар бий" хэмээн мэдүүлжээ. Уг хэргийг харьяа орон нутгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ