Ерөнхий прокурорын ажлын хэсэг ажиллана
Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавын баталсан удирдамжийн дагуу дүүргийн прокурорын газруудын ажилтай танилцах, сургалт явуулах, чиглэл өгөх чиг үүрэг бүхий УЕПГ-ын ажлын хэсэг 2012 оны 03 дугаар сарын 05-аас 09-ний өдрүүдэд дүүргийн прокурорын газруудад ажиллах юм. Прокурорын байгууллагын хэмжээнд баримталж буй нэгдсэн бодлого,зорилт, өөрчлөлт шинэчлэлтийг дүүргийн прокурорын газруудад хүргэх, Улсын Ерөнхий прокуророос гаргасан тушаал, шийдвэрийн хэрэгжүүлэх талаар зохиож байгаа ажилтай танилцаж, анхаарах болон шийдвэрлэвэл зохих асуудлын талаар прокурор ажилтнуудын санал хүсэлтийг сонсож , цаашид ажил сайжруулах бодлого чиглэлийг боловсруулахад энэхүү ажил чиглэгдэх бөгөөд шалгасан тусласан ажлын дүнг нэгтгэж , түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авах ажээ. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ