Леди Гага шүтэн бишрэгчдэдээ унасан үсээ бэлэглэв

img

Зартай дуучин бүсгүй Леди Гага найз залуу Тейлор Киннигийнхээ хамт Нью-Йоркийн нэгэн студид очиж, зураг авалтад оржээ. Түүнийг студийн хаалгаар гарахад хөгжөөн дэмжигчид нь бүчин авсан байна. Леди Гага шүтэн бишрэгчдээ зүгээр нэг орхихгүйг таамаглаж байсан тул гартаа туг үс атгасаар гарч ирээд түүнийг нэгэн шүтэн бишрэгчдээ бэлэглэж орхижээ. Сүүлийн үед Леди Гагагийн үс ихээр унах болсон тухай тэрээр нэгэн ярилцлагадаа дурьдсан юм. Гэвч үсний асуудал Леди Гагаг төдийлөн түгшээхгүй байгаа бололтой. Үсээ шүтэн бишрэгчдээ бэлэглэж, хамтдаа зураг авахуулж байх зуур түүний найз залуу Тейлор Кинни нь тун залхсан шинжтэй хүлээн зогссоор байжээ. Леди Гагагийн будаггүй, элдэв хачин, чамин чимэглэлгүй дүр төрхийг хамгийн их хардаг хүн бол Тейлор Кинни. Тэдний харилцаа хэдэн сарын өмнө эхэлсэн бөгөөд одоогоор өөлөх зүйлгүй байгаа ажээ. Чамин дэгжин Леди Гагагийн дэргэд Тейлор Кинни хэтэрхий гэмээр энгийн хувцасласан нь онцгой харагдана.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sain dyyldag ch shulam shic m
2011-10-13