Азийн олимпийн зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзав

img

Азийн олимМанай улсын хүүхэд залууст Азийн наадмын тухай мэдлэг олгох, спортын сэтгүүлчдийг багаас нь бэлтгэх, Азийн наадмын мэдлэгийн тэмцээн, Азийн наадмын хөгжөөнтэй гүйлт зохион байгуулахаар Азийн олимпийн зөвлөлийнхөн манай оронд ирээд байгаа билээ.   Азийн олимпийн зөвлөлийн Спортын наадам хариуцсан захирал Хайдер Фарман, хөгжлийн төслийн ажилтан Вахид Кардани нарыг Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар саяхан хүлээн авч уулзлаа.   Уулзалтад БТСГ-ын спортын хэлтсийн дарга Н.Оюунбат, Үндэсний шигшээ багийн албаны захирал Ц.Одонбаяр болон МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар байлцжээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ