
Боловсрол, соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонхон өнөөдөр МҮЭ соёлын ордонд цуглаан зохион байгууллаа.
Тэд дахин ажил хаяхаар болсон байна. Ажил хаялт гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэх бөгөөд хугацаагүй үргэлжлэх ажээ. Улмаар бүх сургуулийн захиргаанд мэдэгдэл хүргэж байгаа аж.
“2012 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төсвийн байгууллагын ажиллагсдын цалин хөлсийг 2012 оны хоёрдугаар дугаар сарын 01 болон тавдугаар дугаар сарын 01-ний өдрөөс хуулиар тогтоосон хэмжээгээр нэмэгдүүлэх” гэсэн заалт хэрэгжихгүй байгаа тул хугацаагүй ажил хаялтаа үргэлжлүүлэн хийх болсноо мэдэгдэж байна” хэмээн мэдэгдэлд дурьджээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ