Үс засуулвал эрч хүч ихэснэ
Аргын тооллын гуравдугаар сарын 03. Санчир гариг. Билгийн тооллын 27. Хоёр хар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн наран 07.33 цагт мандан 18.27 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эеээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч хүч ихэснэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ