
АНУ-ын Лос-Анжелос хотноо «Спорт ба Эмэгтэйчүүд» Олон Улсын V их хурал болжээ.
Сар шинийн өмнөхөн болсон уг хуралд 130 гаруй орны төлөөлөгч оролцсоноос манай улсыг төлөөлж Монголын үндэсний олимпийн хорооны «Спорт ба эмэгтэйчүүд» комиссын зохицуулагч П.Тунгалаг, АНУ-ын Лос-Анжелос хотноо амьдардаг Монгол улсын гавъяат тамирчин С.Дашдулам нар оролцсон байна.
Тус хурлаар спортын удирдах байгууллага дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах талаар хэлэлцжээ. Мөн Олон улсын олимпийн хорооны «Спорт ба эмэгтэйчүүд» шагнал гардуулжээ. Энэхүү шагналыг Энэтхэгийн Маниша Малхотра гардаж, тив тус бүрийн спортын гарамгай эмэгтэй зүтгэлтнүүдийг ОУОХ-ны цомоор шагнасан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ