
Оросын хөгжмийн зохиолч А.И.Хачатуряны “Спартак” бүжгэн жүжгийг Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнгөрсөн сарын 18, 19-нд шинэ үеийн уран бүтээлчид амилуулсан билээ.
Харин сэргээн тавьсан “Спартак” маргааш дахин тоглогдох гэж байна. Шинэ үеийн балетчдын чадварыг сорих том босго болсон энэхүү бүжгэн жүжгийн балетмейстерээр гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг ажилласан бөгөөд симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдана.
Гол дүрд О.Ганцоож, М.Од, Х.Мөнгөнхөлөг нар гоцлох юм.
“Спартак”-ийг Монголын тайзнаа 1984 онд анх тавьсан түүхтэй. Тэр үед Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, балетмейстер Б.Жамъяндагва найруулан тавьж байсан ажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ