АНУ-д хар салхины гамшгийн улмаас олон хүн амиа алдаад байна
Өчигдөр АНУ-ын зарим нутгуудаар эхэлсэн хар шуурганы гамшиг үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар хар шуурга Охайо, Кентакки, Индиана мужуудаар үргэлжлэн хор хөнөөл учруулсаар байна.
Хар шуурганы улмаас одоогоор 28 хүн амиа алдаад байгаагаас 12 нь Кентакки, 14 нь Индиана, 2 хүн хүн Охайо мужид тус тус эрсэджээ. Алабама мужийг сүйтгэж эхэлсэн хар салхи ийнхүү хойд зүгт эргэж зэргэлдээх гурван мужийг нэгэн зэрэг хамарч байгаа ажээ.
Байгалийн гамшгаас үүдсэн хор хөнөөлийн хэмжээг тодорхойлж амжаагүй байна. Хар салхины замаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх хөдөлгөөн эхэлсэн ч энэ нь оройтсон сэргийлэх арга хэмжээ болсон ба олон мянган айлын гэр орон сүйдэж, асар их хохирол учраад байна.
Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ