
Олон улсын улаан загалмайн нийгэмлэг Сири дэх салбарын ажилтнуудтайгаа хамтран Сирийн иргэний дайны гол цэг болоод буй Хомс хотоос шархдагсад энгийн иргэдийг гаргасаар байгаа билээ.
Өчигдөр л гэхэд тус хотод их бууны дайралтын улмаас шархдсан франц улсын хоёр сэтгүүлчийг Хомс хотоос гарган Ливаны нийслэл Бейрутд хүргэсэн билээ.
Тэгвэл Хомс хотыг бүслээд Сирийн армийн анги нэгтгэлүүд болон Сирийн сөрөг хүчний чөлөөт армийн цэргүүдийн хооронд ширүүн тулалдаан эхэлсэн тул Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнууд хотын дотор хоргодохоос аргагүй байдалд ороод байгаа гэнэ.
Их буу, танкаар хотын зүг хүчтэй галласаар байгаа тул нийгэмлэгийн Хомс хотод явуулж буй үйл ажиллагаа зогссон ажээ.
Одоогийн байдлаар Хомс хотоос ирсэн албан бус мэдээгээр өчигдрөөс хойш 100 хол давсан хүмүүс амиа алдаад байгаа аж.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ