Өнөөдөр Арсенал Ливерпулийн тулаан болно

img

Өнөөдөр будант Альбионд хөлбөмбөгийн сонирхолтой тоглолтууд олон болно. Гайхамшигт бямба гаригийг чимсэн хамгийн сонирхолтой тоглолт нь лигийн хүснэгтийн дөрөвдүгээр байрт дэвшин орж ирсэн Арсенал клуб Ливерпулийн эсрэг хийх тоглолт байх болно. Премьер лигийн 26-р тойрогт учраа таарсан энэ хоёр клубын хувьд Арсенал хожиж чадвал адилхан 46 оноотой ард нь бичигдэж байгаа Челси клубээс холдож урагш тэмүүлэх боломжтой болно. Харин бусад клубээдээс нэг тойргийн тоглолт дутуу яваа Ливерпулийн хувьд хүснэгтэд долдугаар байрт 39 оноотой бичигдэж байгаа ба өнөө оройны тоглолтод Энфилд цэнгэлдэхэд хожиж чадвал урдаа яваа Ньюкастлд ойртох боломж бүрдэнэ. Ньюкастлын хувьд 43 оноотой яваа бөгөөд 26-р тойргийн тоглолтоо маргааш Сандерлэндийн эсрэг хийх болно. Мөн өнөө орой Блэкберн Астон Виллатай, Челси Уэст Бромвич Альбионтой, Уиган Сванситай, Манчестер Сити Болтонтой, Сток Сити Норвичтэй, Куинс Парк Рейнжерс Эвертонтой тус тус таарч тоглох хуваарьтай. Харин маргааш дээр дурдсан Ньюкастл Сандерлэндийн тоглолтоос гадна хамгийн сонирхолтой тулаан нь лигийн аман хүзүүнд бичигдэж буй Манчестер Юнайтед болон сүүлийн үед амжилттай урагшилсаар гуравдугаар байрт бичигдэх болсон Тоттенхэмийн хоорондох тоглолт юм. Улаан чөтгөрүүд Уайт Харт Лэйн цэнгэлдэхэд зочлох бөгөөд тэд хожиж чадвал 64 оноотой болж /Манчестер Сити өнөө орой өрсөлдөгчдөө хожигдсон нөхцөлд/ лигийг тэргүүлж эхлэх юм. Тиймээс өнөө оройны Манчестер Ситигийн тоглолтоос их зүйл шалтгаална. Харин Тоттенхэмийн хувьд өөрийн талбайдаа өрсөлдөгчөө буулган авсан нөхцөлд 56 оноотой болно. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

LIVERPOOL GUSHVVV DEEREESEN ARESANAL TOTTNHAMIIG AZAAR HOJISHNOOO YU GEJ BODOOD BGAA YM HUURTSIIN TOTTNHAM
2012-03-03