Байгаль орчны сайд нарын уулзалт болно

img

“Ус ба ойн тогтвортой менежмент” сэдэвт Ази, Европын уулзалтын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалтыг ирэх тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.   Манай улс энэ хурлаар Ус ба ойн менежментийн асуудлаар Засгийн газраас баримталж байгаа бодлого, байр суурийг сурталчлан таниулах юм.   Мөн Зүүн хойд Азийн Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санаачилгаа урагшлуулах, энэ чиглэлээр бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ боломжийг нээж өгөхөд анхаарч байгаа аж.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Niislel hot dotor ajillaj baigaa baigal orchin mash iheer bohirduulj baigaa, Tuul goliig amid amitadtai ni ugui hiij baigaa Aris shirnii uildveruudiig demjdeed gol murun ard irgedee hamgaal chadahgui baigaa Baigal Orchinii Yam gej baih hereg bna uu tamin ee Aris shirnii uildveruudiinh ni ezed 98% ni Hujaa gevel yaahuu Ene tur zasag heniig demjeed yaagaad bna aa Yaasan eh ornooo gesen setgelgui humuus baidagiinb dee Ard tumeen
2012-03-05