| Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас үргэлжлэн орж, цасан шуургашуурахыг анхааруулж байна.
Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Төв, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар 9-14 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
|
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байна. Даралт өдөртөө тогтвортой байна. |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ