
ОХУ-ын ард түмний хувьд өнөөдөр ирэх зургаан жилд улс орноо авч явах ерөнхийлөгчөө сонгох түүхэн өдөр. 11 цагийн бүстэй тус улсын хувьд сонгуулийн санал хураалт хэдийнэ эхэлсэн.
Хабаровск мужийн Камчаткийн санал хураах байр өгдөөний найман цагт нээгдсэнээр ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэлсэн. Москва, Санктпетрбургийн сонгогчид Улаанбаатарын цагаар 13-14 цагт саналаа өгч эхэлнэ.
Улс орон даяар сонгуулийн санал хурааль дуустал цагдаа, цэргийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна.Тус улс даяар 96 мянган сонгуулийн хэсгүүд үүдээ нээгээд байна. Онгоцны буудлууд болон төмөр замын буудлуудад зөөврийн саналын хайрцагуудыг байрлуулаад байна. Санал хураалт бүр сансарт явагдана.
Ерөнхийлөгчид “Нэгдсэн Орос” намаас засгийн газрын тэргүүн Владимир Путин, “Оросын Коммунист намын” тэргүүн Геннадий Зюганов, Оросын Либерал-Ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский, “Шударга Орос” намын удирдагч Сергей Миронов болон бие даан нэр дэвшигч, тэрбумтан Михаил Прохоров нарын таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа билээ.
Сонгуулийн Төв комиссын тоо баримтаар ерөнхийлөгчийн сонгууль явагдах өдөр оросын 109 сая гаруй иргэн Үндсэн хуулийн дагуу өөрийн сонгох эрхээ ашиглах боломжтой юм. Хуулиар 18 нас хүрсэн оросын иргэн сонгуульд оролцох эрхтэй юм. Болзошгүй будлиан, зөрчлүүдийг аль болох багасгах үүднээс сонгуулийн хэдэн мянган хэсгүүдэд саналын хуудас боловсруулах цахим цогцолборууд болон 60 орчим мянган тунгалаг, өнгөгүй хайрцагуудыг тавиад байна.
Энэ удаагийн сонгуулийн бас нэгэн шинэлэг зүйл бол веб-камерууд юм. Тус төхөөрөмжийг улс даяар 90 мянган сонгуулийн хэсгүүдэд байрлуулсан юм. Санал хураалтын явцыг ажиглах хүсэлтэй хэн бүхэн Интернет сүлжээний онлайн дэглэмийн webvybory2012.ru сайтаар харж болно. Түүнчлэн, Сонгуулийн төв комисс шуурхай холбоог хангах үүднээс олон сувагтай, үнэ төлбөргүй шугам нээн ажлуулж байна. Тийшээ сонгуулийн санал хураалтын явцын дунд гарч байгаа зөрчлүүдийг шууд мэдээлж болно.
Сонгуулийн санал хураалтын явцын тухай бүх мэдээ, мэдээлэл, сонгогчдын ирц болон сонгуулийн урьдчилсан дүнг ОХУ-ын бодит цагийн дэглэмээр Москвад СТК-ийн мэдээллийн төвд ирүүлэх болно.
Сонгуулийн анхны дүнг Оросын баруун хэсгийн бүс нутаг-Калининград мужийн сонгуулийн хэсгүүд Москвагийн цагаар 21.00 хаалгаа барихад нийтэд зарлана. Гуравдугаар сарын 14-ний өдөр хүртэл Сонгуулийн төв комисс санал хураалтын дүнг гаргаад, 17-нд албан ёсоор зарлах юм
СЭТГЭГДЭЛ БИЧИХ