Д.Медведев саналаа өглөө

img

ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев эхнэрийн хамт ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах хэсэгт очиж саналаа өгчээ. Тэрбээр Москвагийн зүүн дүүрэгт Довженкогийн гудамжнаа орших 1118 дугаар сургууль дээр байрлах хэсэгт харьяаллын дагуу очжээ. Д.Медведевийн хувьд ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхгүй бөгөөд тэрбээр Нэгдсэн Орос намаас нэр дэвшиж буй В.Путиныг дэмжихээ илэрхийлээд байгаа. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ