Ашигт малтмалын лицинз хууль бусаар олгосон Д.Батхуяг хаана явна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж буй дуулиан дагуулсан хэргийн дийлэнх нь хяналтын шатанд хэрэгсэхгүй болдог уламжлалтай. Албаны эх сурвалжийн мэдээллээр 2011 онд 365 үйлдэлтэй, 324 холбогдогчтой, 144 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Энэ нь өнгөрөгч онтой харьцуулахад хэргийн гаралт 7 хувиар өсчээ.
Мөрдөн шалгасан хэргийн шийдвэрлэлийг авч үзвэл 43 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 30 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Хэрэгсэхгүй болсон дуулиантай хэргүүдийн талаар нэхэн сануулья.
Ц.Мянганбаярын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгов
Анод банкыг дампуурахад нөлөөлсөн гол зээлдэгчээр “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярыг гэдэг. Тэрбээр заллин мэхлэх аргаар зээл авсан хэрэгт Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Эрүүгийн хуулийн 148.4-өөр зүүлчлэн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тодруулбал Ц.Мянганбаяр нь тус банкнаас таван аж ахуйн нэгжийн нэрээр 20 тэрбум төгрөг, Зоос банкнаас найман аж ахуйн нэгжээс 41.2 тэрбум төгрөгийг хуурамч баримт бүрдүүлэн авсан гэх хэрэгт энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс шалгуулж нийслэлийн Прокурорын газар руу шилжүүлсэн ч хэд хэдэн удаа мөрдөн байцаалтад буцсан байдаг. Тухайн үед түүний алтны уурхайн А хэсгийн лиценз Анод банкны барьцаанд байсан аж. Гэвч тэрбээр хэрэгт шалгуулахаас өмнө бүх зээлээ нэгтгэн
“Олон овоот” алтны уурхайгаа “Жаст” группэд шилжүүлсэн байдаг. Ингээд Ашигт малтмалын газрын дарга өнгөрсөн онд “Олон овоот”-ын 12 лицензийг тус группт албан ёсоор шилжүүлсэнээр тэрбээр хэргээс мултарч чадсан юм. Өөрөөр хэлбэл Ц.Мянганбаярт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын хяналтад хэрэгсэхгүй болгож иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг хуулт хяналтынхан гаргасан юм. Ц.Мянганбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад ШШГЕГ-аас хөрөнгийг нь энэ оны гуравдугаар сард цагдан хорих шаардлагатай гэж үзсэн ч тэрбээр өмгөөлөгч нараараа дамжуулан гадуур шалгуулах тухай хүсэлт тавьсан. Тэрбээр прокурорын газарт хандан “ Гэмт хэргийн илрүүлэх, мөрдөн байцаах ажилд ямар нэгэн саад учруулахгүй. Мэдүүлгээ дуудсан цагт тухайд өгнө” гэсэн хүсэлт тавьж байсан юм.
Эрүүгийн хуулийн байцаан шийтгэх хуульд зааснаар сэжигтэн прокурорт хүсэлт гаргах эрхтэй гэсэн заалтыг үндэслэн түүнийг гадуур мөрдөн шалгасан. Тухайн үед хэвлэл мэдээллээр Ц.Мянганбаярыг гадаадын улс орон руу оргон зайлсан гэх мэдээлэл ч гарч байв. Юутай ч Анод болон Зоос банкнаас 57.8 тэрбум төгрөгийн зээлийг залилан мэхлэж авсан, хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэгт татагдсан Ц.Мянганбаярыг хэрэг нийслэлийн Прокурорын газарт шилжин хяналтын шатандаа ийн хэрэгсэхгүй болж байв.
Д.Батхуяг гэм буруугүй
Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягыг “Урт нэртэй хууль” гарснаас хойш 192 тусгай зєвшєєрєл олгосон хэрэгт буруутган АТГ-аас шалгаж эхэлсэн ч мөрдөн байцаалтын явцад Нийслэлийн прокурорын газарт хэрэгсэхгvй болгох саналтай шилжүүлж байв. Харин тус газар хэргийг нэмж шалгах шаардлагатай гэж vзээд нэмэлт мєрдєн байцаалтад буцаасан. Энэ дагуу хэргийн мєрдєн байцаах ажиллагаа одоо vргэлжилж буй. Энэ хэргийг хэрэгсэхгvй болгох санал гаргасан гол шалтгаан нь Д.Батхуяг хуулийн цоорхойг гарамгай ашигласантай холбоотой гэж тайлбарлах хvмvvс цєєнгvй. Vvний нотлох баримт нь тэрбээр “Урт нэртэй” хууль гарчихаад байхад бvхэл бvтэн хоёр сая га газар бvхий 192 тусгай зєвшєєрлийг олгосон явдал гэдэг.
Харин хууль зєрчсєн энэ vйлдлээ тэрбээр “Тухайн vед хилийн заагийг Засгийн газраас тогтоож єгєєгvй байсан” хэмээн тайлбарлажээ. Тайлбарын гол учиг нь Засгийн газраас хилийн заагийг хууль баталснаас хойш гурван сарын хугацаанд тогтоож, таван сарын дотор хилийн зааг доторхи тусгай зєвшєєрлийг цуцлах ёстой байсан аж. Энэ хооронд буюу Засгийн газраас хилийн зааг тогтоохтой уралдан 192 тусгай зєвшєєрєл олгож амжсан хэмээн Ашигт малтмалын газрын даргыг хардах нэгэн ч бий. Харин энэ хэргийн талаар АМГ-ын дарга Д.Батхуяг “Намайг 2009 оны гуравдугаар сарын 11 -нд энэ ажилд томилогдсон цагаас Мэргэжлийн хяналтын ерєнхий газар, Тєрийн албаны зєвлєлєєс болон АТГ-аас ч шалгах болсон.
Энэ нь хэн нэгний єгсєн ташаа мэдээллийн дагуу явагдаж байгаа ажил гэж ойлгож байгаа. Шалгалтын хариу хуулийн дагуу vнэн зєв гарах биз. Надад 192 зєвшєєрєл олгосон асуудал байхгvй” гэж байсан. Одоогоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болсон гэх мэдээлэл байна.
С.Отгонбаярын хэрэгт хяналт тавьсан прокурор хууль зөрчжээ
Улсын нөөцийн хөрөнгөөр гараа угаагчдын нэгээр тодорсон Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярт 2006 оны 8 дугаар сараас АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Ч.Амарбат хэргийг шалгаж , төрийн сайд шүүхийн хаалга татаж дөрвөн жилээр яллуулсан. Гэвч 2010 оны 4 сард Улсын Дээд шүүх С.Отгонбаярт холбогдох хэргийг хянаад гэм буруугүй болохыг нь тогтоож байв. Хууль хяналтынханы толгой томчууд оролцсон гэх С.Отгонбаярын уг хэрэгт прокурорууд ч холбогдож эхэлсэн талаарх мэдээлэл бий. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, Л.Оюунчимэг нар УДШ-ээс С.Отгонбаярыг гэм буруугүйд тооцож, хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн тогтоолд дур мэдэн өөрчлөлт оруулж, 2009 оны 9 сарын 14-ны өдөр 2/72 дугаар тогтоол гаргаж Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож байжээ. Хожим дээд Шүүхийн тогтоолыг дур мэдэн өөрчилсөн прокурорууд сануулах арга хэмжээ авагдах төдийхнөөр шийтгэл хүлээж олон хүнийг бухимдуулахад хүргэсэн юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ