ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах дөрвөн штаб ажиллаж байна

img

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад гадаадад ажиллаж амьдарч, сурч байгаа иргэд саналаа өгнө. Үүний адилаар манай улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ-ын иргэд өнөө өглөө 08 цагаас эхлэн саналаа өгч эхэлжээ. Улаанбаатар, Эрдэнэт, Бор-Өндөр, Дархан гэсэн дөрвөн хот сууринд санал хураах штаб ажиллаж байна. ОХУ иргэн хэн ч гэсэн паспортаа шалгуулаад саналаа өгөх эрхтэй аж. Улаанбаатарт орос 14 дүгээр сургууль дээр байрлаж байгаа санал хураах штабт ОХУ-аас манай улсад суух өнц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ирж саналаа өгөх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shuurhai.mn
2012-03-04