Маргааш бүргэдийн баяр болно

img

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Монголын аялал жуулчлалын холбоотой 2011 оноос эхлэн хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Уг гэрээнд зааснаар БОАЖЯ-ны аялал жуулчлалын байгууллагуудын ангилал тогтоох, ITB, JATA, KOTFA зэрэг гадаад үзэсгэлэн яармаг, хил орчмын арга хэмжээнүүдэд Монгол орныг сурталчлах үүргийг Монголын аялал жуулчлалын холбоонд шилжүүлсэн байна. Гэрээний дагуу Монголын аялал жуулчлалын холбооноос "Нүүдэлчдийн өвөл-2012" наадмыг хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулж байгаа юм. Тус наадмын хүрээнд эхний үйл ажиллагаануудыг cap шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан. Тэгвэл "Нүүдэлчдийн өвөл-2012" Б хэсэг нь өнөөдрөөс эхэлж байгаа юм. Энэ сарын 1-нээс эхлэн "Мөсний баяр", "Бүргэдийн баяр", "Тэмээний баяр" зохиогдох аж. Энэхүү наадмаар гадаадын жуулчид болон Монголд амьдарч буй гадны иргэдэд үндэсний өв соёл, зан заншлаа сурталчилан таниулах зорилготой гэнэ. "Бүргэдийн баяр" нь дөрөв дэх жилдээ энэ сарын 5-нд хотын төвд ойрхон ХIII зууны стилээр баригдсан "Чингисийн хүрээ" жуулчны баазад болох юм байна. Баян-Өлгий аймгийн сум тус бүрээс шалгарсан 20 бүргэдчин оролцох юм. Энэхүү баяр нь бүргэдийн парадаар эхлээд, хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчинг шалгаруулах аж. Үүнээс гадна казах үндэсний тулам булаалдах уралдаан болох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boooo:
гоё арга хэмжээ шүү үзнээ
2012-03-04