Буддын шашны лам хуваргууд саналаа өгч байна
ОХУ-ын буддын сүм хийдийн лам хуваргууд ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч эхэлжээ.
Тэд Цагаан сарын шинийн арван тавны Их Молом хурлынхаа завсарлагаанаараа саналаа өгч байгаа аж. Энэхүү номын хурал хоёрдугаар сарын 23-нд эхэлж энэ сарын 10-нд дуусах юм байна.
Лам хуваргууд хурлын завсарлагаар юм уу, дараа нь сонгуулийн хэсэг дээр очиж саналаа өгч байна.
Буддын лам хуваргууд санал хураалтад байнга идэвхтэй ороллцдог хэсэг гэж тооцогддог аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ