Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн, үүлшинэ

img

Улаанбаатарт шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 19-21 градус, Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Төвийн нутгаар шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшиж бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас шөнөдөө секундэд 3-8 метр, өдөртөө секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Туул голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна. Говийн нутгаар шөнөдөө үүлэрхэг нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасаж цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ