
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр 11 цагаас эхэлнэ. Дөрөвхөн хоног хуралдаж цаг үеийн таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн захирамжийг спикер гаргасан билээ.
Ээлжит бус хуралдааны дараа 12 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж төсвийн тодотгол, орон нутгийн сонгуулийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, Шүүхийн тухай хуулийн төсөл болон Шүүхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ