
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Нэгдсэн Орос намаас нэр дэвшигч ерөнхий сайд Владимир Путины ялалтын хувь сүүлийн байдлаар 60-д хүрсэн гэдгийг хэвэлэл мэдээллийнхэн мэдэгдэж байна. Илт давуугаар ялалт байгуулсанд баяр хүргэсэн мэдээлэл ар араасаа цуварч байна.
21.00 цаг гэхэд бүх сонгуулийн хэсгүүд хаалгаа барьсан бөгөөд санал тоолж эхлэхэд эхний байдлаар Владимир Путин 58,3 хувийн саналаар тэргүүлж эхэлсэн юм. Энэ үед тэрээр ерөнхийлөгч Д.Медведевийн хамтаар Манежны талбайд зассан тайзнаа гарч ирэн дэмжигч, сонгогчидтойгоо мэндчилэн нүдэндээ нулимстай ”Бид яллаа, агуу Орос орон мандтугай” хэмээн хэлсэн байна. Ажиглагчид түүний нулимсыг ялалтын, айдсынх байсан гэж дүгнэжээ.
Сүүлийн мэдээгээр ОХУ-ын КН-ын тэргүүн Геннадий Зюганов 18,2 хувьтай, ОХУ-ын ЛАН-ын дарга Владимир Жириновский 8,5, “Шударга Орос орон” намын дарга Сергей Миронов 4,8, бие даан нэр дэвшигч Михаил Прохоров 9,6 хувийн санал авсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ