
Монголын Уламжлалын нэгдсэн намын ээлжит V их хурал Монголын Хүүхдийн ордонд нээлтээ хийлээ.
Хурлаар дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлуудынхаа тайланг танилцуулах бөгөөд улс төрийн илтгэлүүдийг тэргүүлэгч гишүүдэд тавих ажээ.
Мөн намын хяналтын зөвлөл, намын даргаа сонгохоор төлөвлөж байгаа гэнэ. Намын даргад нэр дэвшигчийг олны танил, удирдах чадвартай, улс төрийн арвин их мэдлэгтэй байх зэрэг шалгууруудыг голчлон үзэх аж.
МУНН-ын V их хуралд хөдөө, орон нутгаас 180 гаруй нийт 780 гишүүн хүрэлцэн ирэх гэнэ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ