Өнөөдөр үхэр өдөр
Аргын тооллын гуравдугаар сарын 5. Сумъяа гариг. Билгийн тооллын 12. Есөн улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 07.30 цагт мандан 18.32 цагт жаргана.Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр ан, гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, мал арилжихад сайн.
Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ