Дөрөв дэх гэлэнмаа өөрийгөө шатааж егүүтгэлээ
Түвдэд дахин нэг гэлэнмаа өөрийгөө шатаалаа. Их Британид байрладаг Түвдийн хүний эрхийн төлөө тэмцэгч “Чөлөөт Түвд” байгууллагаас энэ тухай мэдээлжээ. Хятадын Сычуан мужийн Кирти хэмээх сүмийн гэлэнмаа эрх чөлөө, шударга ёсны төлөө өөрийгөө шатааж егүүтгэсэн дөрөв дэх гэлэнмаа болжээ.
Эмэгтэй өөрийгөө егүүтгэхийн өмнө “Далай ламыг эх нутагтаа эргэн ирүүлэх болон Түвдийг тусгаар тогтнуулахын төлөө” ийм алхам хийж байгаагаа хэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ