Польшид галт тэрэгний ослоор 16 зорчигч амиа алдав

img

Өнгөрсөн бямба гаригийн орой Польшид нэгэн эмгэнэлт хэрэг явдал гарчээ. Тус улсын өмнөд нутагт галт тэрэг осолдсоны улмаас 16 зорчигч амиа алдаж, 60 гаруй зорчигч хүнд хөнгөн шархаджээ. Краков дахь АНУ-ын консулын газрын мэдээлснээр уг галт тэрэг дотор зорчиж явсан АНУ-ын иргэн амиа алдсан нь тогтоогдсон гэнэ. Гал сөнөөгч, аврагчид шуурхай ажиллаж 100 гаруй зорчигчийг аварч чадсан байна. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ