Хар тамхины хэрэгтэй эгч дүүс эмнэлэгт хүргэгджээ

img

Урд хөршөөс ялтан солилцооны гэрээгээр  ирсэн эгч дүүс болох Б.Цэвэлмаа, Б.Норжмаа нарын   сэтгэц нь өөрчлөлтэй болсон тул Эмэгтэйчүүдийн хорих эмнэлгээс    Улсын клиникийн төв эмнэлэгт  шилжүүлэн  хэвтүүлжээ.  Тэдний биеийн байдал хүндэвтэр,  эмчилгээнд орсон байна. Б.Норжмаа нарыг эх оронд нь шилжүүлэн авах хүсэлтийг өнгөрөгч  2010 оны хавар тус улсын эрх бүхий албанынханд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уламжилсан юм. Эл хүсэлтийг тус улсын эрх бүхий албанынхан хүлээн авч эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж эгч дүүсийг монгол руу  шилжүүлсэн билээ. Тэд хятадад ял сонсох болсон учир нь 2008 онд Улаанбаатараас БНХАУ-руу зорчихдоо нэгэн үл таних Өвөрмонгол иргэний захиалгаар мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсныг нь Эрээний боомтын гаалийн байцаагч нар илрүүлж хятадын цагдаа нарт хүлээлгэн өгчээ.Тэдний тээвэрлэж явсан бодис нь каннабисын төрлийн бодис болох нь тогтоогдож тус улсын Ардын шүүхээс 15-20 жилийн хорих ял авч Хөх хотын шоронд хоригдож байсан аж. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uuu:
Хохь нь хэн чамайг хар тамхи зөөж мөнгө ол гэсэн юм бэ мөнгөтөй байхдаа Монголоо гэж сэтгэл гараагүй байж одоо л нэг Монгол хүн гэдгээ мэдээ юу та нар
2013-02-04
Mongljuud orstol barjj ogson b.na shvv dee maluu daa sul tabdaa mongoljuud bid nar mangruud bolson b.na shvv dee
2012-12-13
bagi:
sullaacheeeee
2012-09-19
зочин:
Өвөрлөгчид бол монгол хүн биш ээ тэд бидэнд атаархаж, хорсож явдаг хэл, соёл төстэй ч хятад ургийн овогтой бага ястан гууд өвөрлөгч нараар дамжуулан Ар халхын газар нутагт шунхайрсан бузар Хятадуудын хорон муу санааны золиосонд хар тамхи зөөж яваад баригдаж байгаа хүмүүс,бидний ирээдүйг хар тамхиар бузарлаж оюун санааг нь хоослож шоронжуулах гэсэн далд санаа
2012-03-05
Muusain oodgui Ovormongolchuud l tsunkhend n bodisoo hiichihsen gesen sh dee. Ene 2-iig helmegduulchihsen um shig baigaamaa.Tegeed yahaaraa 2-iin 2-uulaa setgetsiin ovchtei bolchihvoo yasan um boloo, shalgah heregtei shuu manaihaan
2012-03-05