Конгод зэвсгийн агуулах дэлбэрсний уршгаар 200 гаруй хүн амиа алджээ

img

Африкийн бүгд найрамдах Конго улсын нийслэл Браззавил хотноо асар хүчтэй дэлбэрэлт болсны уршгаар 200 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй иргэд шархджээ. Нийслэлийн нэгэн дүүрэгт байрлах нууц зэвсгийн агуулахад гал гарсны улмаас цуврал дэлбэрэлтүүд болжээ. Уг агуулахад танкны сум болон, танк эсэргүүцэгч мина зэрэг их хэмжээний тэсэрч дэлбэрэх зэвсгүүд агуулагдаж байсан гэнэ. Тиймээс агуулахад дараалсан дэлбэрэлтүүдийн улмаас ойр хавийн орон сууцнууд нурсан ба орчин тойронд байсан хүмүүс бүгд амиа алдсан аж. Н.Өрнө  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ