ТӨХ-ны даргын нэр ирэх пүрэв гарагт тодорно

img

ТӨХ-ны дарга Д.Сугарыг Засгийн газрын ажлаас нь чөлөөлсний дараа Төрийн албаны зөвлөлөөс нээлттэй сонгон шалгаруулалт зарласан боловч нэр дэвшигчдийн материалыг дахин шалгах шаардлагатай хэмээн шалгаруулалтын хугацааг хойшлуулсан билээ. ТӨХ-ны даргад өрсөлдөхөөр долоон хүн бүртгүүлснээс эцсийн шалгаруулалтад гурван хүн үлдээд байгаа ажээ. Тодруулбал, Монголоос Улаан-Үдэд суугаа дэд консул А.Энхболд, ТӨХ-ны ажилтан Ц.Нанзаддорж, О.Ганбат нарын материал үлдээд байгаа юм байна. Дээрх гурван хүний материалыг ирэх пүрэв гарагт Төрийн албаны зөвлөлөөр сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийг сонсож, ТӨХ-ны даргад хэнийг томилох саналаа Засгийн газарт хүргүүлэх ажээ. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ