Спорт холбоодод 150 сая төгрөг олгов

img

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2009 оны 53/45 дугаар хамтарсан тушаалын дагуу Спортын уралдаан тэмцээнийг санхүүжүүлэх журмыг үндэслэн Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар, спортын холбоодтой гэрээ байгуулав. БТСГ-аас спортын холбоодын 2011 оны ажлын тайланг дүгнээд тайлан ирүүлсэн 42 холбооноос 24-т нь үйл ажиллагааны зардал болгон 150 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр Бүх ард түмний спортын их наадамд шалгарсан залуучууд, өсвөр үеийн УАШТ болон Лондоны зуны олимпийн наадамд оролцогчдийн бэлтгэлд  дээрх санхүүжилтийг зарцуулуулах аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ