
УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар, Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв нарын 1970-аад оны залуусын үүсгэн байгуулсан “Мөнх тэнгэр” фракцынхан УИХ дахь намынхаа бүлгийн гишүүдэд хандажээ.
АН-д мэндэлсэн отгон фракцын гишүүдийг УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг хүлээн авсан байна. Энэ үеэр тэд Орон нутгийн сонгуулийн хуулийн талаар тодорхой санал дэвшүүлжээ.
Тухайлбал, УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан уг хуулийн төсөлд “Зөвхөн тухайн тойрог байгаа иргэн нэр дэвших гэдгийг тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа болон ажил хөдөлмөр эрхлэж буй иргэн гэж өөрчлөх, нэр дэвшигч сүүлийн нэг жилд гэснийг хууль батлагдсанаас хойшхи хугацаанд буюу 90 хоногт амьдран оршин суусан гэж өөрчлөхийг санал болгожээ.
Мөн орон нутгийн сонгуулийн санал хураалтыг УИХ-ынхаас салгахгүй байх ёстой гэж “Мөнх тэнгэр” фракцынхан үзэж байгаа юм байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Мөнх тэнгэр” фракцынхантай цаашид хамтран ажиллахаа илэрхийлжээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ