Японы Эзэн хааныг Монголд айлчлуулах хүсэлтээ илэрхийлэв

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсаас тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Шимизү Такэнори өнөөдөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Ерөнхийлөгч  Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын талаар өргөн мэдлэгтэй, туршлагатай дипломатч Япон улсаас Элчин сайдаар томилогдон ирж байгаад баяртай байна. Япон, Монголын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа Эзэн хааныхаа үгийг дамжуулсанд баярлалаа. Өнгөрсөн жил Японд айлчлахад Эзэн хаан маш их анхаарал тавьж хүлээн авсанд талархдаг. Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд эдийн засгийн харилцан үр ашигтай хамтарч ажиллагаа нэн чухал юм. Стратегийн хамтын хамтын ажиллагааг уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, мал аж ахуй, газар тариалан салбарт хөгжүүлэхээр хамтарсан мэдэгдэлд тусгасан. Энэхүү стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд юуны өмнө Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна. Мөн ирэх жил Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болно. Энэ ойн хүрээнд Японы Цог Жавхлант Эзэн хааныг Монгол оронд морилон ирэхийг хүсч байна. Үүнийг дамжуулж өгөхийг Элчин сайдаас хүсье гэж Ерөнхийлөгч хэлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

anonymous:
Yaraad bgaa n tsumiin hayagdalaa bulshlah geree l baihaa daa, Ard tumen mun tsuuun hayagdaliin asuudliig anhaaraldaa bailgaarai. Tsaaguuraa ene deer bgaa nuhduud yu ch hiij magadgui shuu,Ene songuuliar erh medliin huree n duusaj bgaa, uldeh huneer achaa buu hiilge gedeg baihaa, Tsumiin geree hiicheed l buuchij magadgui l nuhduud shuu
2012-05-06
Эзэн хаан ирвэл Монголд сайн л байна
2011-11-03
elbeg bol hudalch hulgaich aluurchin hii hooson chalchigch
2011-11-03
iruulj yakh geev elbeg guai yuagaa ugukh geev gazar ugukh gee yu guilga guikh gee yu bitgii bayarla
2011-11-03
ireed hereggui bizdee.
2011-10-12
elbegee ahaa ezen haan hezee ch yapan arlaas hudluj boldoggui duremtei bdag yum. uuniig medeh heregtei.
2011-10-12